Мэндчилгээ

 

“САЙБЕР-АНДРОМЕДА” ХХК нь 2007 онд байгуулагдан мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Уг салбартаа долоон жил ажиллан туршлага хуримтлуулж байгаа залуухан байгууллага. Аливаа бизнесийн байгууллагын хувьд харилцагч нь хамгийн үнэт зүйл нь байдаг. Энэ ч утгаараа харилцагчаа дээдлэсэн үйлчилгээг бид эрхэмлэн ажиллаж байна. Бид харилцагчаа дээдлэн хүндлэж ажиллаж ирсний үр дүнд цөөнгүй тооны харилцагчтай болсон байна. Энэ бол харилцагч та бидний хамтын хөдөлмөр гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Монгол улсын Засгийн газраас мэдээлэл технологийг дэмжих цахим монгол хөтөлбөрийг баталж энэхүү ажлын хүрээнд бүх нийтийг компьютержүүлэх аяныг амжилттай зохион байгуулснаар хүн бүр компьютертой болж, өрх бүрийг интернеттэй холбох аян мөн адил амжилттай хэрэгжиж хүн бүр интернэтийг гар утас шиг хэрэглэдэг болсон байна. Хүн бүр компьютертой боллоо интернэттэй боллоо одоо гагцхүү тэдгээр хэрэглэгчид хэрэгцээтэй програм хангамж шаардлагатай байна. Иймд бид эх хэлээрээ сүлжээний болон бүртгэл тооцооны мөн бусад програм хангамжийг хийхийн зэрэгцээ глобалчлагдаж байгаа энэ эрэн үед дэлхийтэй хөл нийлэхүйц чанар стандарт технологийн өндөр түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажиллаж байна.
 

Та бүхнийг хүндэтгэсэн, 

Гүйцэтгэх Захирал:  Э.Баттулга